top of page

Библи бол Бурханы үг гэдгийг бид хэрхэн мэдэх вэ?

Библи бол хамрах хүрээ, баталгааны хувьд үнэхээр гайхалтай ном юм. Библийн хамрах хүрээ нь цаг хугацааны эхэн үеэс төгсгөл хүртэл үргэлжилдэг бөгөөд бичээс нь өөрөө Бурханаар онгод оруулагдсан гэдгээ баталсан байдаг (2 Тим 3:16). Библи шиг ийм хамрах хүрээ, баталгаатай өөр ямар ч ном байхгүй. Мөн түүхэнд байсан шиг ийм олон шүүмжлэгч эсвэл дагагчтай ном Библиэс өөр байдаггүй. Олон хүн Библийн үг бүр нь үнэхээр Бурханы үг мөн гэдэгтэй санал нийлнэ. Зарим хүмүүс үүнийг ёс суртахууны талаар эерэг ойлголт өгдөг ном гэж үздэг. Харин бусад нь Библийг тэр чигт нь шүүмжилсээр л байх болно. Тэгвэл аль байр суурь нь зөв бэ? Библи үнэхээр Бурханы үг мөн үү? Яаж үүнийг бид баттай мэдэх вэ? Үүнийг шууд хүлээн зөвшөөрцгөөе. Хэрэв Библи үнэхээр Бурханы үг юм бол хэдийгээр ихэнх хүмүүс өөртөө үнэнч хандсан байлаа ч энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү байх болно. Учир нь бид Библийн үгийг дагаснаар зарим хэцүү сонголтыг хийх шаардлагатай болдог. Библи нь биднээс өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг. Библи бол Бурханы үг юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь мөн адил золиос шаардана. Энэ нь олон хүмүүсийг тавгүйтүүлдэг. Ингэснээр гэр бүл, найз нөхөд ч салгаж магадгүй юм. Ихэнх хүмүүс зөвхөн эдгээр шалтгааны улмаас Библи үнэхээр Бурханы үг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөөтэйгүүр, хэрэв Библи үнэхээр Бурханы үг мөн юм бол үүнийг хүлээн авсан хүмүүст үгээр илэрхийлэхийн аргагүй баялаг хийгээд амар амгаланг авчирах болно. Библи нь Бурханы үг мөн үү, үгүй юу гэдэг асуулт мөнхийн учир шалтгаантай. Библи бол үнэхээр Бурханы үг гэдгийг батлах олон нотлох баримт бидэнд бий. Уг нийтлэлд дурьдсан нотлох баримт бүр, мөн тусгагдаагүй нотлох баримтууд нь олон зуун ном, хэвлэлд сайтар судлагдан бичигдсэн юм. Энэхүү товч өгүүлэлд бүгдийг нь нотлон харуулах боломжгүй юм. Гэсэн хэдий ч, зөвхөн судалгааны зорилгоор таван нотлох баримтыг жагсааж, товч тайлбарлая: 1. Библи нь биелэгдсэн зөгнөлүүдээр дүүрэн ном юм. Зөвхөн Есүсийн тухайд гэхэд олон арван зөгнөл биелэлээ олсон байдаг. Зөгнөлийн хамгийн гайхалтай биелэл Даниел номонд бичигдсэн бөгөөд Вавилончууд, Персүүд, Грекчүүд, Ромчууд гэсэн дэлхийн дөрвөн агуу эзэнт гүрний сэргэн мандалт болон уналтын тухай түүхийн асар их дэлгэрэнгүй мэдээлэл бичигдсэн байдаг. Даниел ном нь Вавилоны хаан Небухаднезарын үед бичигдсэн. Ирэх зуунуудад болох дэлхийн гурван их гүрний сэргэн мандалтыг Даниел Бурханы сүнслэг нөлөөгүйгээр урьдчилан харах боломжгүй. Ойролцоогоор 700 гаруй жилийн үйл явдлыг хэсэг бүрээр нь нарийвчлан тайлбарлана гэдэг нь бүхнийг мэдэгч, бурханлаг биетээс гаралтай гэдгийг баттай нотолж байна. Даниел Бурханы хаанчлал нь (Христийн чуулган) агуу Ромын эзэнт гүрнийг орлох болно гэдгийг хүртэл зөгнөсөн (Даниел 2:44; 7:17, 18) - энэ ч мэдээж хэрэг биелэлээ олсон! 2. Библид, тухайн бичигдэж байх үедээ хүн төрөлхтөнд илчлэгдээгүй шинжлэх ухааны нотлогдохуйц баримтууд олон байдаг. Жишээлбэл, дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэдэг тухай Грекчүүд үүнийг үндэслэхээс хэдэн зуун жилийн өмнө (Эратосфен, МЭӨ 240) болон Фердинанд Магеллан 1519 онд усан онгоцоор дэлхийг тойрон аялахаас 2000 гаруй жилийн өмнө буюу МЭӨ 8-р зуунд Библид (Исаиа 40:22) бичсэн байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй бусад таамаглалууд. Үүнд: эрүүл мэнд, хооллолт, цэвэр ариун байдлын хязгаар. Бурханы Мосе болон Иудейчүүдэд өгсөн хуульд Бурхан эргэн тойрныхоо үндэстнүүдэд урьд өмнө байгаагүй олон дадал зуршлыг бий болгосон. Жишээлбэл, египетчүүд нүдний халдварыг үнэнч эхнэрийн шээсээр эдгээдэг гэж үздэг байв.[1] Үүний эсрэгээр, яг тэр үед бичигдсэн Бурханы хуульд арьсны өвчнийг сайтар шалгаж, хорио цээр, цэвэрлэгээ хийхийг заасан байдаг (Лев 16:46, 54). Мэдээж үнэнч эхнэрийн шээснээс илүү халдварт өвчний эсрэг үзлэг, хорио цээр, цэвэрлэгээ зэрэг нь илүү үр дүнтэй гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан хэлж өгсөн. Гэсэн хэдий ч Мосегийн үед үүнийг төдийлөн мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байв. Ганц тайлбар бол тэдгээр дүрэм журам нь Бурханаас шууд ирсэн. 3. Библийн бичээс нь ердөө Бурханы илэрхий, хөдлөшгүй хүч чадлаар батлагдсан. Библийн зохиолчдын бичсэн гайхамшиг, тэмдгүүдийн талаар тэдний үеийнхэн хэзээ ч баттай санал зөрөлдөж байгаагүй. Жишээлбэл, 1 Коринт 15-р бүлэгт амилсан Есүс 500 гаруй гэрчийн өмнө үзэгдсэн гэж хэлдэг. Эдгээр гайхамшиг болон шинж тэмдгүүд хэрэв тохиолдоогүй юм бол тэр үеийн шүүмжлэгчдийн хашхираан хэзээ ч болоогүй гэдгийг нь нотлох л байсан. Тухайн үед Христийн шашин нь эрх мэдэлтнүүдийн хувьд үймээн самуун дэгдээгч байсан шиг хэрэв Библи зүгээр л цуу яриа эсвэл үлгэр домог байсан бол аль эрт хүлээн зөвшөөрөгдөхгүй байх байсан. Хэрэв Есүсийн цогцос булшинд байсан бол булшийг хамгаалахаар хөлслөгдсөн байсан Ромын хамгаалагчдын нэг нь загалмайд цовдлогдсон цогцосыг гаргаж авах боломжтой л байсан. Цогцсыг алга болгосныхоо төлөө харуулууд цаазаар авагдах ялтай байв. Үүнээс Есүсийн цогцос булшинд байгаагүй гэсэн логик дүгнэлт гарах ёстой. Харин ийм зүйл зөвхөн гайхамшигаар л бий болсон байх ёстой.
4. Гар бичмэлүүд нь анхны хувилбараараа хадгалагдаж ирсэн бичвэр Библээс өөр байхгүй (эртний хуулбарууд). Библийн номнууд нь яг анхны хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн 5700 гаруй эртний гар бичмэлээс бүрддэг. Эдгээр гар бичмэлүүдийн ихэнх нь Христээс хойш нэг юмуу хоёр зууны үед хамаардаг. Нөгөөтэйгүүр, эртний уран зохиолын бусад онцлох бүтээлүүдэд цөөн зууны турш хадгалагдан үлдсэн гар бичмэл ч бараг байдаггүй бөгөөд дундад зууны үеийн цөөхөн хэдэн гар бичмэлүүд л байдаг. Жишээлбэл, Ромын нэрт түүхч Тацитийн зохиолын талаас бага хувь нь үлдсэн бөгөөд ашиглах боломжтой цорын ганц хуулбар нь IX зуун буюу түүнээс хойшхи үеийнх юм. [2]
5. Библи бол урьд өмнө өгүүлж байсан хамгийн агуу түүх юм.
Хүн төрөлхтний өмнө тулгардаг хамгийн чухал асуултын талаарх бүрэн бүтэн, дэс дараалалтай, хүчтэй түүх байсаар ирсэн 1500 орчим жилийн турш 40 гаруй зохиолчийн бичсэн 66 тусдаа номоос бүрдэх Библи нь Бурханы үг мөн юм гэдгийг нотлох хамгийн баттай нотолгоо юм.
Бүх агуу түүхүүдэд тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Олон хүмүүс Библийг логик хэсгүүдэд хувааж авч үздэг. Мэдээж хэрэг, хамгийн түгээмэл нь Хуучин Гэрээ ба Шинэ Гэрээ, дараа нь Эхлэл, Египетээс гарсан нь, Левит гэх мэт номуудад ... Гэхдээ Библийн агуу түүхийг харуулахын тулд бид түүхүүдийг эхлэл, дунд, төгсгөл эсвэл дүрсэлж үзүүлэхийн тулд хам сэдэв, зөрчилдөөн, өрнөл гэсэн яг ижил гурван чухал зүйлд хувааж болно. Доорх хүснэгт дэх түүхийг анхааралтай ажиглаарай. Энэ бол хүн төрөлхтөнд зориулсан хүн төрөлхтний түүх юм. Энэ нь бидний түүхийг өгүүлдэг. Мөн бидний эсрэг хар хүчний тухай өгүүлдэг. Энэ нь бидний тэмцлийн тухай өгүүлдэг. Бас биднийг хэрхэн даван туулахыг зааж өгдөг. Үүнд гол дүр бас баатар байдаг. Гол утга санаа болон дагалдах утга агуулгуудтай. Утга агуулгын хувьд үл нийцэл огт байхгүй. Мөн бидний үлдсэн амьдралын минь аз жаргалтай байдлын тухай өгүүлдэг. Мянга мянган жилийг хамарсан агуу зөгнөл, түүхийн дараалал байдаг. Мөн түүний хэсэг бүр нь цаг хугацаа, соёлын хувьд харилцан хамааралтай, батлагдсан, үр дүнтэй байдаг. Хүний тархинаас гарсан уран зохиолын өөр ямар ч бүтээл ийм түүхээр сайрхаж чадахгүй.

Өшөө авагчид бол бидний үеийн агуу туульсийн зохиол юм. Энэ бол бидний үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм, сонирхолтой түүх юм. Гэсэн хэдий ч хүүхдүүд хүртэл Марвелын супер баатрын кино, комик ном, хялбаршуулсан зохиол дахь зөрчилдөөн, хуйвалдаанд гарч байгаа алдаануудыг анзаарч харж чаддаг. Стэн Ли гэх нэг хүний зохиосон Өшөө авагчдын тухай зохиол нь гайхалтай, сэтгэл хөдөлгөм бүтээл хийх нь ялангуяа жил ирэх тусам үйл явдал нь баяжиж байдаг, олон хувь нийлүүлэгчтэй болж байгаа энэ төсөл хүндхэн бизнес болохыг харуулж байна. Энэ нь төгс бус бөгөөд ийм төрлийн зохиол нь дараагийн үеийнхэнд хоцрогдсон зүйл юм.

Гэсэн хэдий ч хүн төрөлхтний хувьд Библи бол урьд өмнө нь өгүүлж байсан түүхүүдээс тэс өөр ололт юм. Бичвэрийн бусдаас онцгой гэх цорын ганц тайлбар бол энэ нь Бурханаар бичигдсэн явдал юм. Библийн зохиолчдод байсан хүч нь Бурханаас ирсэн. Ийм төгс үг, хэллэг бичих урам зориг нь Бурханаас ирсэн. Аливаа түүх, хаант улсуудын хоорондын нарийн уялдааг Библийн түүхийн ард харуулсан нь зөвхөн Бурханаар удирдуулсан байх боломжтой юм. Эдгээр эртний баримтуудыг дэлхий даяар, олон мянган жилийн туршид асар ихээр дамжуулан түгээнэ гэдэг нь зөвхөн Бурханы хийж чадах зүйл юм. Түүний үгсээс өнөөдөр бидний хүлээн авсан аврал, амар амгалан нь зөвхөн Бурханаас л ирсэн юм!
 

[1]. S.I. McMillen and David E Stern, None of These Diseases: The Bible's Health Secrets for the 21st Century (Grand Rapids: F.H. Revell, 2000), 9. [2]. Bruce M. Metzger and Bart D. Ehrman, The Text Of The New Testament: Its Transmission, Corruption, and Resoration, 4th ed. (New York: Oxford University Press, 2005), 50–51.

Comments


bottom of page