top of page

Бурхан ба Ариун Сүнс

"Гурвал" гэдэг нь ойлгон хүлээж авахад хэцүү ойлголт юм. Гурвуулаа оршихгүйгээр гурав нь яаж нэг болох вэ? "Бурхан" гэдэг үг нь "Бурхан, Эцэг" гэсэн утгатай сонсогддог байж болох юм. Гэхдээ "Бурхан" гэдэг үг нь бурханлаг мөн чанар дотор орших хүн бүрт хамаатай. Жишээ болгон "Бурхан"-ыг төлөөлдөг тойргийн тухай авч үзье. Энэ тойрогт гурван бие байдаг: (1) Эцэг, (2) Хүү, (3) Ариун Сүнс. Ганцхан Бурхан байдаг, гэхдээ тэр нэг Бурхан нь гурван тусдаа биеэ даасан, өөрийн гэсэн өвөрмөц мөн чанартай биесээс бүрддэг. Бурханлаг мөн чанар доторх хүн бүр Бурхан юм. Эцэг бол Бурхан, Хүү бол Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь Ариун Сүнс бол Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс илүү хялбар зүйл юм. Гэсэн хэдий ч Библид Ариун Сүнс бол Бурхан юм гэж бичсэн байдаг. “Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гурвын нэгдэл юм. Бурхан бол мөн чанарын хувьд нэг боловч энэ нэгдэл нь гурвалсан мөн чанарыг өөртөө агуулдаг. Ариун Сүнс бол Бурханлаг мөн чанартай гурван Биений нэг юм." гэсэн Кроуфордын хэлсэн гурвалын талаарх тайлбар нь бидэнд үүнийг ойлгоход туслах болно.[1]

Ариун Сүнсийг Бурхан гэж нэрлэдэг цорын ганц тодорхой хэсэг Библид байдаг. Ананиа өгсөн мөнгөнийхөө талаар худал хэлэхэд Петр: “Ананиа аа, чи газрынхаа өртөгөөс заримыг нь нууж, Ариун сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?” (Үйлс 5:3 АБ) Бараг нэг амьсгаагаар Петр үргэлжлүүлэн ийнхүү хэлэв:“Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв” (Үйлс 5:4 АБ).

Бурханы өвөрмөц шинж чанарууд
Хүмүүст байдаггүй өвөрмөц шинж чанарууд Бурханд байдаг. Бурхан бол: (1) Мөнхийн, (2) Хаа сайгүй орших (хаа сайгүй нэгэн зэрэг байх чадвар), (3) Бүхнийг мэдэгч (бүх зүйлийг мэдэх чадвар), (4) Бүхнийг чадагч (бүх хүчийг эзэмшдэг). Эдгээр бүх шинж чанар нь Ариун Сүнсэнд бий. Еврей номын зохиолч “мөнх Сүнсээр ” хэмээн хэлсэн (Еврей 9:14).

Дуулал номон дээр Ариун Сүнсийг хаа сайгүй оршдог гэдгийг хэлэхдээ “Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?” (Дуулал 139:7). Паул Сүнсний бүхнийг мэдэх чадварын тухай бичихдээ “Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.” (I Коринт 2:10-11).

Паул Сүнсний бүхнийг чадагч байдлын талаар хэлэхдээ, “Үг минь ч, тунхаглал минь ч мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнс ба хүчний илрэлээр байсан нь итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа." (I Коринт 2:4-5). Энэхүү хам сэдэвт Паул "Сүнс" болон "Бурхан" гэсэн үгийг сольж хэрэглэж байгааг нь анзаараарай. Энэ бол Паулын ашигласан Ариун Сүнс-Бурханы хүч байсан. Бид Лук 1:35-д тэнгэр элч Мариа дээр ирээд хэрхэн Есүсийг олж жирэмслэх талаар тайлбарлаж өгдөг хэсгээс үүнтэй адил зүйлийг сурч болно. “Тэнгэрэлч— Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно" "Сүнс" ба "Бурхан" гэдэг үг солигдон хэрэглэгдэж байгааг дахин анзаараарай.

Хамтдаа хэрэглэгддэг Бурханы Гурван Бие
Гурвуулаа бурханы мөн чанарыг бүрдүүлдэг учраас үргэлж хамтдаа дурдагддаг. Энэ нь тэднийг адил тэгш гэдгийг харуулдаг. Матайгийн агуу захирамжинд "Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ" гэж заасан (Матай 28:19). Хэрэв хэн нэгэн нь тэднийг Эцэг, Хүү, хэн нэг хүний нэрээр баптисм хүртэнэ гэж хэлвэл энэ нь Бурханы үгтэй нийцэхгүй. "Хүн" нь нөгөө хоёртойгоо эн тэнцэхгүй. Харин Сүнс нь Эцэг, Хүү хоёртой эн тэнцүү юм. Гурван бие дурьдагдсан хэдий ч нэр гэдэг үг ганц тоон дээр байгаа нь анхаарал татаж байна. Дээр дурдсанчлан бурханлигт эв нэгдэл байдаг. Гурван өөр биеэс бүрддэг ч гэсэн бурхан нь мөн чанарын хувьд нэг юм.

Энэ гурвыг холбосон өөр нэг хэсгийг Паул 2Коринт номын төгсгөлд бичсэн байдаг. Тэрээр хэлэхдээ: “Эзэн Есүс Христийн нигүүлсэл, Бурханы хайр, Ариун Сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай” (13:14).

Дүгнэлт
Хэдийгээр ганцхан Бурхан байдаг ч Тэр нь гурван өөр биеэс бүрддэг. Тэдгээр гурван бие бүрийг "Бурхан" гэж хэлж болно. Дэлхийд аврал үзүүлэхэд тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй.

[1]. Cited by Roy H. Lanier, Sr. in The Timeless Trinity for the Ceaseless Centuries (Denver, CO: Lanier Books, 1974), 335.

Comentarios


bottom of page