top of page

Есүс бодит, түүхэн хүн байсан уу?

Назарын Есүс бол 1-р зуунд Палестины нутагт амьдарч байсан бодит хүн гэдгийг түүхэн нотолгоо бидэнд баттай харуулдаг. Тэр зүгээр нэг үлгэрт гардаг дүр байсангүй. Тэр жинхэнэ хүн байсан. Бид Түүнийг хэзээ, хаана төрснийг болон Түүнийг төрөх үеийн орчин тойрны нөхцөл байдлыг ч мөн мэддэг. Есүс дэлхий дээр байх хугацаандаа маш олон дагалдагч болон гэрчүүдтэй байсан. Есүс өөрийн амьдарч байх үеийн хүмүүсийн шашин шүтлэг болон эзэнт гүрэнд бодитой нөлөө үзүүлсэн. Энэ бүх баримтуудыг тухайн үед өөр өөр хүмүүсээр бичигдсэн олон бичвэрүүд баталдаг. Хамгийн гол нь Христ итгэл өөрөө "Есүс жинхэнэ, түүхэн хүн байсан уу?" гэсэн асуултанд тулгуурладаг. Есүс өөрийгөө махан биеэр оршиж буй Бурхан гэдгийг батласан. Дэлхийн өнцөг булан бүрт, олон мянган жилийн турш Христэд итгэгчдийн итгэл үнэмшил нь Есүс бол жинхэнэ, түүхэн хүн байсан гэдэгт суурьлдаг.

Мэдээж хэрэг, Христ итгэлийг хуурамч зүйл гэж үзэхийг оролдсон олон шүүмжлэгчид байсаар ирсэн. Ялангуяа сүүлийн 150 жилийн хугацаанд хүмүүс Есүсийг бодитоор оршиж байсныг үгүйсгэн Христ итгэлийг эсэргүүцсээр байна. Эдгээр оролдлогууд нь хэзээд ёс зүйгүй бөгөөд үнэнд нийцдэггүй. Шалтгаан нь тэд чухал нотлох баримтуудыг үгүйсгэж, нотлох баримтын хэм хэмжээг бусад эртний хүнээс илүү дээгүүр тавьдагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч Гэри Хабермас зэрэг Христийн шашны эрдэмтэд Есүсийн түүхэн нотолгоо нь Ромын Цезарь Тибериус, Грекийн байлдан дагуулагч Александр Македонский зэрэг бусад түүхэн томоохон хүмүүсээс илүү агуу болохыг харуулсан. Өнөө үед Христэд итгэгч биш нэр хүндтэй эрдэмтэд хүртэл Есүсийг бодит, түүхэн хүн байсан гэж батладаг. Жишээлбэл, түүхч Барт Эрман хэлэхдээ, "[Энэ бол] асуудал ч биш ... Хэдийгээр үзэл бодлын асар их орон зай байдаг ч эртний бүх судлаачид санал нийлдэг хэд хэдэн зүйл байдаг. Есүс бол еврей хүн байсан бөгөөд номлогч, багш гэдгээрээ алдартай. Тэрээр Понтий Пилатыг Иудейгийн захирагч байх үед, Ромын эзэн хаан Тибериусын үед Иерусалимд цовдлогдсон (Ромын цаазаар авах ялын нэг хэлбэр)." Мэдээжийн хэрэг, эрдэмтдийн санал нийлдэг эдгээр бүх зүйлийг Библи ч бас баталж чадна.[3]
Есүсийг дэлхий дээр байх хугацаанд болон Түүнийг тэнгэр өөд одсон даруйд нь түүхийн зохиолчид түүний амьдрал, нөлөөллийн тухай өгүүлсэн учраас бид түүнийг жинхэнэ, түүхэн хүн байсан гэдэгт итгэлтэй байж болно. Христэд итгэгчид ба үл итгэгчид аль аль нь Есүс болон Түүний амьдралыг адилхан тодорхойлсон. Библийн Шинэ Гэрээ дангаараа л гэхэд Түүний тухай гэрчилсэн 8 өөр зохиолчтой байдаг. Эдгээр бичээсүүдэд тэд Есүстэй хамт алхаж, ярилцаж байсан олон тооны гэрчүүдийн тухай өгүүлдэг (Лук 5:15; 1 Коринт 15:6). Тэдгээр гэрчүүдээс гадна Есүсийг үйлчлэлээ хийж байх үед нь даруй дагахаар шийдэж дагалдаж явсан бусад олон Христийн шашны зохиолч, философичид Түүнд түүхэн лавлагааг хийсэн байдаг (жишээ нь, Игнатиус, Жастин Мартир, Клемент, Куадратус гэх мэт). Эдгээр эрчүүдийн ихэнх нь шинэ шашныг сурталчилж шашныг дэлгэрүүлэгчид төдийгүй, тухайн үеийнхээ үл итгэгчдийн эсрэг Есүсийн сургаалийг уялдаа хамааралтайгаар хамгаалж байсан хамгаалагчид байв. Христэд итгэдэггүй, Христэд итгэдэг нэг ч найз байхгүй Есүсийн амьдрал, нөлөөллийн талаар бичсэн түүхчид байсан (жишээ нь Иосеф, Тацит). Маш олон тооны гэрчүүд Есүс бол жинхэнэ, түүхэн хүн байсныг нотолж байна. Дэлхийн ихэнх эрүүгийн эрх зүйн тогтолцоонд баримтыг тодорхой болгохын тулд зөвхөн нэмэлт нэг гэрч л шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд бид цөөхөн хүнтэй маргалдахаас ялгаатай нь Түүний амьдралыг гэрчилж буй олон арван зохиолч бидэнд бий. Ихэнх ухаалаг хүмүүс Есүс бол жинхэнэ, түүхэн хүн байсан гэсэн тодорхой дүгнэлтийг хийх болно.

Есүсийн талаарх түүхэн нөхцөл байдлуудыг тогтоохын ач тус нь маш чухал юм. Хэрэв Тэр бодит биш байсан бол Христ итгэл нь сүсэг бишрэлийн хувьд итгэл үнэмшилээ алдана. Гэсэн хэдий ч, хэрэв Тэр үнэхээр энэ дэлхий дээр амьдарч, дэлхий даяар олон сая хүний амьдралд бодитой, эерэг нөлөө үзүүлсэн юм бол бид дараа нь "Түүний сургаал бодит байсан уу?" гэж асуух хэрэгтэй болно. Хэрэв Түүний сургаал бодит байсан бол энэ нь өнөөдөр танд болон таны амьдралд ямар нөлөөтэй гэж та бодож байна вэ?

[1]. Gary Habermas, "The Resurrection Argument That Changed a Generation of Scholars," The Veritas Forum, May 15, 2017, 29:57, https://youtu.be/nMGLPR5X8MM. [2]. Bart Ehrman, Did Jesus Exist?: The Historical Argument for Jesus of Nazareth (New York: HarperCollins, 2012), 12. [3]. Tiberius is not explicitly named in the Bible, but the dating can easily be found to coincide.


12 views

Related Posts

Kommentarer


bottom of page